Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

402186082_885543583571872_5271279760404540282_n-7cdcoe1wrctobyzbyq2sduuifw0zrai8hu7bgkfqz40.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 3-наас 4-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.Мөн 4-5-нд шилжих шөнө Завханы зүүн хэсэг, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсэг, Хөвсгөл, Архангай, Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон, Төвийн аймгуудын нутгаар, 5-нд Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар цасан шуурга шуурна. Салхи 4-5-нд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Төвийн аймгуудын нутгаар, 5-нд Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар хүчтэй салхитай байна.Иймд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч, бусдадаа түгээж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ЗӨВЛӨЖ байна.Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

scroll to top