ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДАЛ, ӨНӨӨГИЙН ЧАДАВХ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦЭЖ, ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА

.jpg

Эрсдэлийн үндэсний форум хоёрдахь өдрөө  “Гамшгийн эрсдэл ба бэлэн байдал”  сэдвийн хүрээнд үргэлжлэн зохион байгуулагдлаа. Тус сэдвийн хүрээнд Олон улсын болон улсын гамшгийн  эрсдэлийн өнөөгийн байдал, уур амьсгалын өөрчлөлт улс орны тогтвортой хөгжил, хөдөө аж ахуйн салбарт үзүүлж байгаа нөлөөлөл, уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэлийг удирдах, Онцгой байдлын үед мал аж ахуйн чиглэлээр баримтлах журам, заавар, стандартуудын талаар хэлэлцлээ. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулахад стандартын ач холбогдол,  барилга, эрчим хүчний салбарт баримталж байгаа норм, стандарт, учирч болох эрсдэл, түүнийг бууруулах арга зам, Улаанбаатар хотын үерийн гамшиг, сургамж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, гамшгаас хамгаалах бэлэн байдал, өнөөгийн чадавх, нийгмийн хамгаалал зэрэг олон асуудлыг хэлэлцэж, болзошгүй гамшгийн эрсдэлийг хэрхэн бууруулах талаар олон үнэтэй санал зөвлөмжийг гаргалаа. Уур амьсгалын өөрчлөлт нь байгаль, цаг агаараас шууд хамааралтай хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа дотоодын нийт бүтээгдэхүүний 13 орчим хувь, экспортын орлогын 6 орчим хувь, ажиллах хүчний 26 орчим хувийг бүрдүүлж буй мал аж ахуйн салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй газар хөдлөлт, замбараагүй хот төлөвлөлт, хот суурин газрын хүн амын өсөлт нь гамшгийн эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Нэн ялангуяа гамшгийн аюулд нийгмийн эмзэг бүлгийнхэн,  хүүхэд, эмэгтэйчүүд илүүтэй өртөж байгаад анхаарал хандуулах шаардлагатай болж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top