Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Эх үрсийн баярын арга хэмжээг тохиолдуулан алба хаагчдынхаа хүүхэд багачуудыг баярлуулах баярын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд эцэг, эх, найзууддаа зориулж авьяасаа үзүүлж баярын уур амьсгалыг чимж өглөө. Мөн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Алтансүх баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд бэлэг гардуулан баяр хүргэлээ. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт хамт олноос үзэсгэлэнт, сайхан ээжүүд, энхрий хөөрхөн хүүхэд, багачууддаа Эх үрсийн баярын мэнд дэвшүүлье.
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР, ЭХ ҮРСИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ӨНӨӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
