НОГООН БҮСИЙН АЙЛ ӨРХ, АМРАЛТЫН ГАЗАР, ЖУУЛЧНЫ БААЗЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

viber_image_2023-05-23_13-12-37-747.jpg

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ногоон бүсийн айл өрх, амралтын газар, жуулчны баазын барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Шалгалтаар ногоон бүсийн айл өрх, амралтын газар, жуулчны баазуудын барилга байгууламжид Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгаа өгөх юм гэж СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС мэдээллээ.

scroll to top