Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн Гал унтраах автомашины жолооч бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх зорилгоор батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу жолооч бүрэлдэхүүний нэгдсэн сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтаар дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс Урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, ахмад Ц.Соронболд “Тусгай дуут дохиог ажиллуулах журам”, “Замын тэмдэг, тэмдэглэгээний дүрэм”-ээр, “Ард даатгал” ХК-ийн багш Н.Билгүүн “Тээврийн хэрэгслийн даатгалын журам”-аар, тус хэлтсийн автын механик, ахлах дэслэгч Ц.Батболд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/157 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тээврийн хэрэгсэл ашиглах журам”, “Баримт бичиг хөтлөх журам”, “Техникийн үйлчилгээ, засвар хийх журам”, “Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах, тусгай тоноглол бүхий автомашинд тавигдах стандарт” сэдвүүдийн хүрээнд онолын мэдлэгийг олгосон.
Мөн “Сэрүүлэг” автодромын талбайд үндсэн албаны автомашины дадлага сургуулилт, гал унтраах тусгай зориулалтын Рено маркийн автомашины ашиглалт, насос ажиллуулах сургалт, дадлагыг тус тус зохион байгуулж алба хаагчаас Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмээр онолын шалгалтыг авч, мэдлэг ойлголтыг хүргэн ажиллалаа.