Энэ оны 05 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах стратегийн команд штабын дадлага сургуулийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 43 хорооны иргэдэд 03 дугаар сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрүүдэд үе шаттайгаар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар дүүргийн 33, 41 дүгээр хороодын аж ахуй нэгж байгууллагуудын ажилтнууд болон ард иргэдэд гамшиг, осол, түүнээс хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт зохион байгуулагдаад байна. Сургалтад тус хороодын 150 гаруй иргэн хамрагдав.
ИРГЭДЭД ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫГ ҮЕ ШАТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
