Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сард “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэж ажлыг хангаж байна.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Стратегийн болон гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль зохион байгуулах ажлын бэлтгэл хангуулах тухай” А/143 дугаар захирамжаар байгуулагдсан бэлтгэл ажлыг хангуулах ерөнхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.Хуралдааныг дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа удирдан бэлтгэл ажлын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, дэд ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд үүрэг чиглэл өглөө.
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
