ГАМШГААС ХАМГААЛАХ МЭРГЭЖЛИЙН АНГИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

viber_image_2023-03-22_15-43-43-608.jpg

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/05 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засаг даргын нэрэмжит Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг тус хэлтсийн орлогч, ахмад А.Амгаланбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр /2023.03.22/ дүүргийн Дулаан хангамжийн мэргэжлийн анги /ОСНААУГ-ын ХҮТ-15, 16/, Зам, гүүрийн засвар үйлчилгээний мэргэжлийн анги /Дэд бүтэцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ/-д тус тус зохион байгуулан ажиллалаа. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны “Журам батлах тухай” А/315 дугаар тушаалын дагуу 23 шалгуур үзүүлэлтээр албаны бэлтгэл бэлэн байдал, хээрийн үүргэвч, бичиг баримтад үзлэг, хяналт шалгалтыг хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар заавар, зөвлөмж өгч ажиллалаа гэж СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС мэдээллээ.

scroll to top