АЛБА ХААГЧИД ШАГНАГДЛАА

289807092_327816006223502_4597636244457700473_n.jpg

Онцгой байдлын албаны 18 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад шагнал, цол гардуулах үйл ажиллагаа энэ сарын 20-ны өдөр Онцгой байдлын Ерөнхий газраас зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний үеэр томилгоот ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдын шагналыг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Алтансүх гардуулж, хэлтсийн хэмжээнд шагнал авсан алба хаагчдыг хүлээн авч ажилд нь амжилт хүссэн.

scroll to top