УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨДӨЛГӨӨН ЭРГҮҮЛИЙГ ТОГТМОЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

received_387485253217459.jpeg

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийг Сонсголонгийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл Туул голын хойд, урд эргийн дагуу хоёр чиглэлээр 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү хөдөлгөөн эргүүл 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл буюу 90 хоногийн хугацаанд өдөр бүр зохион байгуулагдах юм.

Өнөөдөр хуваарьт маршрутын дагуу СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа 68 хүүхэд, 161 иргэдэд сэрэмжлүүлэг өгч ажиллаа.

scroll to top