ҮЕР УСНЫ ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

viber_image_2022-06-19_14-10-34-085.jpg

Өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20:00 цагийн орчимд орсон аадар борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үер усны 45 дуудлага мэдээлэл байна.

Дуудлага мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид үерт өртсөн айл өрх, иргэдийг аюулгүй байдлыг хангаж шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна.Өнөө, маргаашдаа Улаанбаатар хот орчмоор болон төвийн аймгуудын ихэнхи нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж суваг шуудуу татах, үерийн аманд буухгүй байх, орон сууцны хорооллууд автомашины гараж, зоорийн давхарт үерийн ус орохоос урьдчилан сэргийлж ус зайлуулах хоолой, сувгийн цэвэрлэгээ үйлчилгээг хийх, хамгаалалтын бүс зурвас хийхийг анхааруулж байна.

scroll to top