ТАКТИКИЙН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

281822461_2050324655164749_3373882890981818293_n.jpg

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лекс ойл” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги Гал унтраах Тактикийн сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургалтыг зохион байгуулснаар тус байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, гал түймэр гарсан тохиолдолд яаралтай хариу арга хэмжээг авах арга техникт ажилтан, албан хаагчдыг сургах, Гал түймэр унтраах ангийн алба хаагчид гал түймэр унтраах, тактикийн төлөвлөлт, зохион байгуулалтыг хийсэн ихээхэн ач холбогдолтой сургалт зохион байгууллагдлаа. Уг тактикийн дадлага сургалтад Гал түймэр унтраах, аврах 26 ангийн 18 алба хаагч, “Лекс ойл” ХХК-наас 30 ажилтан нийт 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа.

scroll to top