ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР, ЭХ ҮРСИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ӨНӨӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

285075088_313231744348595_8135033556975594071_n-1.jpg

Онцгой байдлын хэлтсээс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Алба хаагчдынхаа хүүхэд багачуудыг баярлуулах зорилготой энэхүү баярын арга хэмжээнд Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Алтансүх оролцож хүрэлцэн ирсэн хүүхэд, багачуудад баяр хүргэсэн.

“Эх, үрсийн баяр” арга хэмжээг Өргөө кино театр зохион байгуулж хүрэлцэн ирсэн 100 гаруй хүүхэд багачуудад бэлэг гардуулж, кино үзүүлснээр баярын өдөрлөг өндөрлөсөн юм.

Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн өхөөрдөм сайхан үрсдээ, ачит ээж нартаа Эх үрсийн баярын мэндийг  энхрий үрсэд хүргэж байна.

scroll to top