ДОТООД АУДИТ ХИЙЖ БАЙНА

viber_image_2022-06-02_17-07-05-668.jpg

Онцгой байдлын байгууллага нь албаны хэмжээнд 2020 онд Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/134 дүгээр тушаалаар Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015,  Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлж, нэгдсэн менежментийн тогтолцоонд шилжсэн билээ.

Нэгдсэн менежментийн тогтолцоог нутагшуулах ажлын хүрээнд тус хэлтэс нь 2021 оноос хойш Дотоод аудитыг хэлтсийн даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан дотооддоо зохион байгуулж, илэрсэн үл тохирлыг залруулан ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2022 оны А/24 дүгээр тушаалаар Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангиудад ISO 9001:2015, ISO 45001:2018 стандартуудын хэрэгжилтийг шалгах Дотоод аудитыг хийж байна. Аудитыг хийснээр үл тохирлуудыг илрүүлэн залруулах талаар зөвлөмж өгч, ажиллаа

scroll to top