ОНЦГОЙ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

viber_image_2022-05-24_08-14-36-911.jpg

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу өнөөдөр /2022.05.23/ Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүний сургалт зохион байгуулагдлаа.

Тус сургалтаар Гамшигт тэсвэртэй хотыг бий болгох олон улсын туршлага, Нийслэлийн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, Гамшгаас хамгаалах, хор уршгийг арилгах чиглэлээр үр дүнтэй төлөвлөлт, менежмент хийх, туршлага, Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, Онцгой комиссын үйл ажиллагаа, Дүүргийн гамшгийн эрсдэлийн нөхцөл байдал, эрсдэлийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн танилцуулга гэсэн сэдвүүдийн хүрээнд хичээл сургалтыг Онцгой комиссын гишүүдэд Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийг удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, дэд дарга, Э.Эрдэнэбаатар нар болон холбогдох албан тушаалтнууд сургалт, мэдээллийг өгч онцгой комиссын гишүүдийн цаашид анхаарвал зохих менежментийн талаар хэлэлцэж, мэдээлэл солилцсон үр дүнтэй сургалт боллоо.

scroll to top