Дүүргийн Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхитэн гишүүдэд “Хэн ч, Хэзээ ч , Хаана ч бэлэн” гамшгаас хамгаалах буурхиа тэмцээн зохион байгууллаа

243037241_429777632143768_3164793558612260742_n.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын хэлтэс,  Улаан загалмайн хороо хамтран дүүргийн алслагдмал гэр хороолол бүхий  38, 21, 32, 12 дугаар хороодын Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхитэн 15 гишүүдийн дунд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хээрийн орчинд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт болон “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн” гамшгаас хамгаалах буухиа тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг Асуулт хариулт, Гал унтраах, Анхны тусламж үзүүлэх, Тэсч амьд үлдэх өртөө  үндсэн  дөрвөн өртөө тус бүрээр  иргэдийн авхаалж самбааг сорьж, уралдуулсан.

scroll to top