ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮДИЙН ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

246508854_6396798200360098_7756192004980280488_n.jpg

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт ”-ын удирдамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 10-наас эхлэн 10 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

Аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 6, 7, 32, 33, 35, 38 дугаар хороодын гэр хорооллын бүсэд ажиллаж, иргэдэд галын аюулгүй байдлыг хангах талаар заавар, зөвлөмж өгч ажиллаа.

Хяналт шалгалтанд өнөөдрийн байдлаар 500 гаруй айл өрхийг хамруулж 752 зөрчил дутагдал илрүүлж, 750 иргэнд заавар зөвлөмж бүхий тараах материал, зөвлөмжийг хүргүүлсэн байна.

scroll to top