ГАЛ УНТРААХ АВТОМАШИНЫ ЖОЛООЧ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

242385556_142054748132963_2313126933302682601_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны А/70 тоот тушаал, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/35 тоот тушаалын дагуу Гал түймэр, унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн Гал унтраах автомашины жолооч нарт танхимын болон дадлага сургалтыг 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Сургалтаар жолооч бүрэлдэхүүний ажлын хариуцлага, аюулгүй ажиллагааг хангах, мэргэжлийн мэдлэг, ур чадварын дээшлүүлэх шинээр нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийг ашиглах, техникийн үзүүлэлтийн талаар мэдлэг олгох хичээл сургалтыг орж сургалтын төгсгөлд нийт жолооч бүрэлдэхүүнээс мэргэжлийн ур чадварын шалгалтыг авч үнэлгээ, дүгнэлтийг өгч ярилцлагыг зохион байгуулсан. Мөн сургалтын үеэр Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагаас ахлах дэслэгч Б.Очгэрэл, Миг даатгал ХХК-ийн даатгалын ажилтан Г.Болор-Эрдэнэ нар хүрэлцэн ирж хичээл сургалтыг орсон.

scroll to top