УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨДӨЛГӨӨНТ Ухуулга, СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

242056675_237089925020560_367769504245163520_n.jpg

Намрын сэрүүн ирж айл өрхүүдийн галлагаа эхэлж байгаатай холбоотойгоор тус хэлтсээс иргэдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт ухуулга сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж эхэллээ. Энэхүү ажлын хүрээнд 09 дүгээр сарын 10-наас 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 7, 35 дугаар хороодод хөдөлгөөнт сурталчилгааг хийж, дээрх хороодын нийтийн эзэмшлийн гудамж, талбай, худалдааны төв, автобусны буудал дээр чанга яригчаар угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг өгч ажиллаа.

Хавар, намрын улиралд гэр байшингийн гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, яндангийн таталт муудан угаар эрсдэл ихэсдэг тул иргэд та бүхэн болзошгүй угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

scroll to top