Гал унтраах ангиудын ой хээрийн түймэр унтраах бэлтгэл бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа

241356605_545335210053958_1478892246173938286_n.jpg

Намрын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангиудад тус хэлтсээс ой хээрийн түймэр унтраах бэлтгэл бэлэн байдлын үзлэгийг шалгалтыг хийлээ.

Бэлэн байдлын үзлэгээр тус хэлтсийн гал түймэр унтраах, аврах ажиллагааны үндсэн болон тусгай автомашин техник, тоног төхөөрөмжийн үйлчилгээ ашиглалт хамгаалалт, мөн алба хаагчдын хүн нэг бүрийн үүргэвч, ой, хээрийн түймэр унтраах багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан юм.

Гал түймэр унтраах, аврах ангиудын техник, алба хаагч нэг бүрийн багаж хэрэгслийн бэлэн байдлыг  хангуулснаар хуурайшилтын зэрэг өндөртэй үед ой хээрийн түймэр гарсан тохиолдолд түймрийг шуурхай унтраах хариу арга хэмжээ авч ажиллах чадварыг дээшлүүлэхээс гадна албан хаагчдын үүрэг гүйцэтгэх чадвар дээшлэх ач холбогдолтой юм.

scroll to top