Үндэсний бичгийн анхан шатны мэдлэг олгох сургалтад алба хаагчдыг хамруулж эхэллээ

241468300_579812889881650_1209947933651268753_n.jpg

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс алба хаагчдаа үндэсний бичгийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамруулж эхлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг, Засгийн газрын “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”, “Монгол хэлний тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол үндэстэн оршин тогтнох соёл, сэтгэлгээний баталгаа болсон үндэсний бичгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх, хуулиар олгогдсон эрх, боломж, нөхцөлийг хангах чиглэлээр нэг сарын хугацаатай танхимын болон цахим сургалтыг Насан туршын боловсролын төвтэй хамтран зохион байгуулж байна.

 

scroll to top