Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилээр хориглосон

unnamed.jpg

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар 3 жил агнахыг хориглосон. Мөн Амьтны тухай хуульд амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон заалт байдаг. Иймд энэ хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд тарвага агнасан хувь хүнийг 300,000, хуулийн этгээдийг 3 сая төгрөгөөр торгох заалттай тул иргэд тарвагыг хууль бусаар агнах, худалдан авахгүй байх нь тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг цог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

scroll to top