ЭМЭЭЛТИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООГООР 41 ШИРХЭГ ТАРВАГАНЫ ТУЛАМ НУУЦААР ОРУУЛАХЫГ ЗАВДСАНЫ ИЛРҮҮЛЭВ

240425790_991933848274113_6498234567805908335_n.jpg

Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/620 дүгээр, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ““Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/505 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Эмээлт шалган нэвтрүүлэх авто товчоон дээр 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийгдэж эхэлснээс хойш нийт 41 ширхэг тарваганы түүхий тулам нийслэл Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсаныг таслан зогсоож, ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

scroll to top