СХД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагуудад аюулгүй байдлын хяналт шалгалтыг зохион байгууллаа

images.jpg

Монгол улсын Шадар сайдын баталсан “Их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм нормативийн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу боловсролын байгууллагын хяналт шалгалтыг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хяналт шалгалтанд Сонгинохайрхан дүүргийн 113 боловсролын байгууллагын объектоос 79 объектод хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтаар нийт 186 зөрчил илрүүлж газар дээр нь 16 зөрчлийг арилгуулж Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл 46, заавал биелүүлэх албан шаардлага 33, танилцуулга 1-ийг тус тус төлөвлөн хүргүүлж ажиллаа.

scroll to top