ДХИС-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН СУРГУУЛИЙН СОНСОГЧИД МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГА ХИЙЖ БАЙНА

199597910_482551546346791_7053342440486722366_n.jpg

Онцгой байдлын сургуулийн ”Онцгой байдал-Гамшгаас хамгаалах алба” бакалаврын хөтөлбөрийн дагуу 4 дүгээр дамжааны сонсогчид Онцгой байдлын газар, хэлтсүүдэд 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 08 дугаар сарын 18-ыг өдрүүдэд Гамшгаас урьдчилан сэргийлэх хяналтын чиглэлээр мэргэжлийн чиг баримжаа олгох, эзэмшүүлэх дадлагыг хийнэ. Энэхүү дадлагын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст тус хэлтсийн Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад А.Амгаланбаатрын удирдлага доор ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 631-р дамжааны дэд түрүүч Ц.Энхцолмон, сонсогч Г.Нандин-Эрдэнэ, П.Нямгарав нар дадлага хийж байна.

Сонсогчид дадлагын хугацаанд Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаа болон эрх зүйн баримт бичигтэй танилцах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймрийн хяналтын чиглэлээрх үйл ажиллагаанд оролцож, мэргэжлийн чиг баримжаатай болно.

Сонсогчид дадлагын явцад Туул голын эрэг дагуу иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл шалгалтыг Онцгой байдлын хэлтсийн алба хаагч нартай хамтран тогтмол зохион байгуулж өнгөрөгч амралтын өдрүүдэд 120 иргэнд усны ослоос урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг иргэдэд өгч ажиллаа.

scroll to top