УБЦТС ТӨХК-ИЙН БАРУУН ТҮГЭЭХ ТӨВИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

218890822_120099373661834_1420567382608524635_n.jpg

Коронавируст /Covid-19/ цар тахлын халдварын тархалттай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтуудыг цахим хэлбэрт шилжүүлэн тогтмол зохион байгуулж байна. Ээлжит цахим сургалтын хүрээнд өнөөдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 20-ний өдөр УБЦТС ТӨХК-ийн Баруун Түгээх төвийн ажилтан албан хаагчдад Гал түймэр, Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь сэдвийн хүрээнд 2 цагийн цахим сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 120 ажилтан албан хаагчид хамрагдсан.

scroll to top