УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРГҮҮЛ ШАЛГАЛТЫГ ТУУЛ ГОЛ ДАГУУ ТОГТМОЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

image_72192707.jpg

Баяр амралтын өдрүүдэд Туул голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл шалгалтыг тус хэлтсээс өдөр бүр зохион байгуулж 854 иргэнд урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч ажилласан.

Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл хөдөлгөөнт эргүүл шалгалтыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 8 алба хаагч, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс 2 ажилтан нийт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна. Эргүүл шалгалтын үеэр иргэд ихэвчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орох, өсвөр насны хүүхдүүд хараа хяналтгүйгээр олноор голын усанд тоглох зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрч байгаа тул Иргэн та:

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усруу орохгүй байх,
  • 10-16 насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулж зугаалуулахгүй байх, эцэг, эх асран хамгаалагч нар нь хүүхдүүдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
scroll to top