ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ 239 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГТ ХИЙЛЭЭ

2-3.jpg

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс аж ахуй нэгж байгууллагуудад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, байгууллага бүрийн онцлогт тохируулан гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмж, төлөвлөгөө боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Энэхүү ажлын хүрээнд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 284 дүгээр цэцэрлэгт гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг Онцгой байдлын хэлтсийн Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Цэцэгдэлгэр, тус цэцэрлэгийн багш ажилтныг оролцуулан хийж, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаа.

scroll to top