Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн баталсан “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангуулах ажил зохион байгуулах тухай” удирдамжийн хүрээнд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрүүдэд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба,   Улаанзагалмайн хороо  хамтран үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхөд мэдэгдэл хүргүүлэх, иргэдэд  урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд 2021 оны 06  дугаар сарын 17-ны өдөр  дүүргийн  40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  үерт өртөх эрсдэл бүхий 120 айл өрхөд  Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын албаны хамтарсан “Мэдэгдэх хуудас”-ыг хүргүүлж, иргэдэд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх заавар зөвлөмжийг өгч ажиллаа.