ТУУЛ ГОЛЫН ЭРГЭ ДАГУУ УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СЭРЭМЖЛҮҮЛЭХ ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА

-3.jpg

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд голын эрэг дагуу амарч, зугаалах нь ихсэж, усанд осолдох эрсдэл нэмэгдэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2021 оны 06 дугаар сарын 10-ны эхлэн Сонсголонгийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туул голын эргэ дагуу амарч зугаалж байгаа иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг хүргэх хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр зохион байгуулан ажиллаж байна.

Тус арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 10:00-19:00 цагийн хооронд Сонсголонгийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туул голын эргэ дагуу амарч зугаалж байгаа 46 иргэнд усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг хүргүүлж ажиллаа.

Сүүлийн өдрүүдэд орсон хур борооны улмаас Туул гол үерлэсэн байгаа тул Иргэн та:

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.


scroll to top