ЯАРАЛТАЙ ЦУГЛАР ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

DSC_0270.jpg

Өнөөдөр тус хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газрын 03 дугаар албан даалгаварын хэрэгжилт, алба хаагчдад сахилга хариуцлага, ёс зүйн зөрчил гаргахгүй байх талаар хэд хэдэн үүрэг чиглэл өгөхөөр 05:58 цагт “Яаралтай цуглар” дохио өгч хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнийг нэгдсэн үйл ажиллагаанд орууллаа.

Дээрх нэгдсэн үйл ажиллагаанд нийслэлийн Онцгой байдлын газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга нар ирж нийт алба хаагчдад сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн зөрчил гаргахгүй байх талаар үүрэг чиглэл өглөө.

scroll to top