“КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ!!!

166099093_136984385035344_6251396455513136867_n.png

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон үндэсний хэмжээнд зарлаж байна. Тиймээс дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлээд байна. Иргэдийн оролцоо өндөр байж чадвал тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургадугаар сарын 1 гэхэд хөдөө, орон нутгийн насанд хүрсэн иргэдээ тус бүр эхний тунд хамруулж, долдугаар сарын 1 гэхэд нийт иргэдээ хос тунгаар хамруулах томоохон зорилтыг дэвшүүлж байна. Дээрх зорилтын хүрээнд иргэн бүр дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуныг хамтдаа угтацгаая” хэмээх уриалгыг залуучууд маань нийгмийн сүлжээгээр ихээхэн давалгаалж байгаа юм. Энэхүү уриалгыг иргэн бүрт хүргэн “Ковидгүй зуныг хамтдаа угтацгаая” хэмээн Онцгой байдлын хэлтсээс уриалж байна.

scroll to top