ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХОЁРДУГААР ТУНГ 134 АЛБА ХААГЧ ХИЙЛГЭЖ БАЙНА

20210420_114901.jpg

Монгол Улсын Засгийн газраас Дэлхий нийтэд тархаад байгаа Коронавируст халдвар (COVID-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг Эрүүл мэндийн яам болон бусад мэргэжлийн байгууллагатай хамтран улс орон даяар 2021 оны 03 дугаар сараас дархлаажуулалтын нэгдүгээр тунг хийж эхэлсэн.

Тус дархлаажуулалтын нэгдүгээр тунд 136 алба хаагч хамрагдсан бол хоёрдугаар тунд 134 алба хаагч хамрагдаж, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид дархлаажуулалтдаа бүрэн хамрагдлаа.

scroll to top