ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

20210318_132413.jpg

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 100 жил, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Иргэдийн хурлын даргын тушаалын дагуу шагнаж урамшуулах үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс зохион байгууллаа. Хугацааны ахлах ахлагч цолоор тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн шатны техикч жолооч ахлагч Б.Наранбаатар, мөн ангийн гал унтраах автомашины жолооч ахлагч П.Булганбаатар, хугацааны ахлагч цолоор мөн ангийн гал сөнөөгч дэд ахлагч Б. Цогбаяр, Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн нярав, дэд ахлагч Н.Эрдэнэчимэг, цол сэргээж Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч дэд ахлагч Л.Мөнхсайханыг ахлагч цолоор тус тус шагнаж урамшууллаа.

scroll to top