КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ТАРХАЛТЫГ БУУРУУЛАХАД ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО

covid1.jpg

Нийслэлийн Засаг даргын А/246 дугаар захирамжаар (Ковид-19) тархалтыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлах 16 төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийг зааж өгсөн.

Захирамжаар нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж зам талбай, аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг төр захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.

Тархалтыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарч иргэн та халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, аль болох гэртээ байх, шаардлагатай тохиолдолд хамгийн ойр үйлчилгээний байгууллагаар хөдөлгөөн багатай үед үйлчлүүлж Коронавируст халдварын тархалтыг бууруулах ажилд хариуцлагатай хандаж зөвлөмжийг дагахыг Онцгой байдлын хэлтсээс зөвлөж байна.

scroll to top