Сургалт бэлтгэлийн II үе эхэллээ

11.jpg

2020 оны сургуулийн сүүлийн II үеийн нээлтийн арга хэмжээний үеэр Төрийн далбаа мандуулан, жагсаалын үзлэг зохион байгуулж, албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгасан бөгөөд сургуулийн жилийг нээж Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Алтансүх үг хэлж, сургуулийн зорилго, зорилтыг бие бүрэлдэхүүнд танилцуулж, алба хаагчдын мэдлэг, чадвар, дадлыг дээшлүүлэх, сургалт бэлтгэлийг чанартай, үр дүнтэй зохион байгуулах талаар үүрэг чиглэл өглөө. 

Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн захирагч ахмад Б.Отгонзаяа Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга”, “Стресс ба Дефресс”, “Харилцааны ёс зүй” сэдвүүдээр 4 цагийн танхимын сургалт зохион байгуулсан. Сургалтанд 20 албан хаагч хамрагдсан. Биеийн тамирын бэлтгэл хичээлийн хүрээнд ангийн салаадуудын дунд сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлүүдээр тэмцээн зохион байгуулсан. Тэмцээнд сагсан бөмбөгийн төрөлд д/ч Б.Таравчамба захирагчтай 3 дугаар салаа тэргүүн байр эзэлж алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, гар бөмбөгийн төрөлд д/ч Т.Баасансүрэн захирагчтай 4 дүгээр салаа тэргүүн байр эзэлж алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдаж, багийн нийт дүнгээр д/ч Б.Таравчамба захирагчтай салаа тэргүүлж шилжин явах цомоор шагнууллаа.

Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч ахлах дэслэгч Л.Баттогтох Аюулгүй байдал эрх зүйн хичээлийн хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль /шинэчлэн найруулга/, Цэргийн хэргийн мэдлэг хичээлийн хүрээнд Цэргийн албан хаагчийн сахилгын дүрэм, жагсаалын дүрэм сэдвээр 2 цагийн танхимын сургалтыг зохион байгууллаа.

Мөн албан хаагчдыг сэдэлжүүлэх, хууль эрх зүй, танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, цэргийн нийтлэг дүрмийн талаар асуулт боловсруулан  асуулт, хариултын АХА хөгжөөнт тэмцээн зохион байгууллаа.

Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн захирагч, хошууч Э.Буянтогтох “Онцгой байдлын албанд нэгдсэн менежметийн тогтолцоог нэвтрүүлэх арга хэмжээний танилцуулга”, салааны захирагч, дэслэгч М.Мөнхтөгс “Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга”, “Хөдөлмөр хамгааллын хувцас хамгаалах хэрэгсэлтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа” сэдвээр 3 цагийн танхимийн  сургалт зохион байгууллаа.

scroll to top