Хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ

3-1.jpg

Туул голын ай, сав, нуур, цөөрөм, тогтоол усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Яармагийн гүүр”, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонсголонгийн гүүр”, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Сонсголонгийн гүүр”-ний чиглэлд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.

Иргэд та бүхэн:

– Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

– Бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах,

– Гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд хүүхдийг тоглуулахгүй, орхихгүй байх,

– Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байхыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

scroll to top