Төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна

103090658_256869292198241_26994764813658294_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал авах барилга байгууламжид Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж”-ын хүрээнд дүүргийн хэмжээнд сонгуулийн санал авах 102 барилга байгууламжинд хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтаар сонгуулийн санал авах байранд ажиллах ажилтан, албан хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, барилга байгууламжид галын дохиоллын систем суурилуулаагүй, цахилгааны нөөц эх үүсвэр байрлуулаагүй, гал унтраах анхан шатны бага хэрэгсэл, гал унтраагуурыг стандартын дагуу байрлуулаагүй, дутуу, авралтын зам гарцын схем зургийг хийж байрлуулаагүй, монтажны утсанд механик гэмтлээс хамгаалсан хамгаалалт хийгээгүй зэрэг нийтлэг дутагдлууд илэрсэн байна.

Түүнчлэн ажлын байр үйл ажиллагааны өдөр тутмын галын  аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах ажилтанг томилж галын аюулгүй байдлын дотоод хяналтыг сайжруулж ажиллах, санал тоолох машин, дотоод хэрэгцээний компьютер, түр зөөврийн цахилгаан дамжуулагч зэрэг цахилгаан хэрэгслүүдийн угсралтыг мэргэжлийн цахилгаанчнаар гүйцэтгүүлж, ашиглалтын аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжид төлөвлөгдөж хийгдсэн аврах зам гарцыг хааж, нарийсгаж бараа материал, тоног төхөөрөмж хураасан газруудын аврах зам гарцуудыг чөлөөлж болзошгүй гал түймэр бусад ослын үед аврах нүүлгэн шилжүүлэх үеийн шаардлагад нийцүүлж ашиглалтын бэлэн байдлыг хангах, Гал унтраах зориулалтын дотор даралтад усны цэгүүд төлөвлөж хийгдсэн газруудад хэвийн ажиллагаа, иж бүрдлийг шалгаж бэлэн байлгах, ашиглалтын шаардлага хангасан 4 кг-аас дээш багтаамжтай 2-оос доошгүй гал унтраагуурыг санал авах байруудад харагдахуйц, авахад хялбар газарт байрлуулах гэсэн шардлагуудыг ханган ажиллах талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа.

scroll to top