ДАДЛАГА СУРГУУЛИЙН ГУРАВ ДАХЬ ӨДРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

95499099_254884142558678_5957382942522081280_n.jpg

Тус дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон түүний харъяа төр захиргааны байгууллага, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүний хамтарсан “Ковид-19 халдварын цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль дүүргийн Иргэний танхимд гурав өдрөө зохион байгуулагдаж байна.

Дээрх дадлага сургалтыг 8 цагийн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд дадлага сургуульд оролцож байгаа ажилтан, албан хаагч нарт Орон нутаг, алба, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, түүнд тодотгол хэрхэн хийх аргачлалын талаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Алтансүх дэлгэрэнгүй зөвөлгөө, мэдээлэл өгч ажилласан байна

scroll to top