Нийслэлийн Онцгой байдлын газар шилдгүүдээ тодрууллаа

79272627_412938869594429_679155172697440256_n-2.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр 2019 оны үйл ажиллагаагаа дүгнэж, ажил мэргэжлээрээ хамт олноо хошуучлан манлайлсан шилдэг албан хаагчдаа шагнаж урамшууллаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Шилдэг жолоочоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Машбатын Батхуяг шалгарч шагнагдлаа.

scroll to top