Гамшгаас хамгаалах сургалтын танхимын нээлтийн арга хэмжээ боллоо

74345747_475419639986934_8448799046075678720_n.jpg

Гамшгаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэд, хүүхэд залуучуудад болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгох, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг илүү ойртуулах зорилготойгоор  Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс санаачилан ДЗМОУБ-ын Баянхошуу, Сонгинохайрхан орон нутгийн хөтөлбөрийн санхүүжилтээр Олон Улсын Найрамдал төвд “ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТЫН ТАНХИМ”-ыг байгууллаа.

Гамшгаас хамгаалах сургалтын танхимын нээлтийн арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа А.Алтансүх, Олон Улсын хүүхдийн Найрамдал төвийн захирал Доржсүрэн, Гал түймэр унтраах, аврах 11, дүгээр ангийн захирагч ахмад Б.Отгонзаяа, ДЗМОУБ-ын Сонгинохайрхан орон нутгийн хөтөлбөрийн ажилтан Г.Одсүрэн нар оролцлоо.

Тус танхимд сургалтын иж бүрэн комьпютер, проекторын дэлгэц, проектор, 20 ширээ, 40 сандал, гал сөнөөгчийн хөдөлмөр хамгааллын хувцас 1 иж бүрдэл, Бэлэн бай сургагч багшийн сургалтын багц 1иж бүрдэл, Галын булан, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх танин мэдэхүйн ном, самбар, зурагт хуудасыг байршууллаа.

Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын танхимтай болсоноор жилд 40,000 гаруй хүүхэд, залуучууд, иргэдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадварыг олгох зорилготой байна гэж Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top