239 айл өрхөд гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өглөө

.jpg

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тус дүүргийн гэр хороолол бүхий хороодын айл өрхүүдэд дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Толгойт тасагтай хамтран “Нэг хороо, Нэг сар” аяныг зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний үеэр иргэдэд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, айл өрхүүдэд цахилгаан тоноглол, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал, галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид тусгагдсаны дагуу гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөмж өгөх, хөдөлгөөнт ухуулга сурталчилгаа явуулах арга хэмжээг урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нар болон Гал түймэр унтраах, аврах ангийн албан хаагчид, гал унтраах зориулалт бүхий автомашин, болон дүүргийн 22 дугаар хорооны ажлын алба, хэсгийн ахлагч нар, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид хамтран үүрэг гүйцэтгэсэн байна.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний үеэр тус хэлтсийн 26 албан хаагчид 6 автомашинтайгаар 23 хэсгийн 239 айл өрхөд 6 төрлийн 1200 ширхэг санамж сэрэмжлүүлэг тарааж, заавар зөвлөмж өгч, шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжгүй, зам гарц хаасан айл өрхийн бүртгэл тэмдэглэл хөтлөн ажиллсан байна гэж Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ

scroll to top