СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН  ХЭЛТСИЙН  ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг үндэслэн дүүргийн Цэрэг – иргэний  хамгаалалтын штабын иргэний хамгаалалтын чиг үүрэг бүхий Гамшгаас хамгаалах штабт шилжүүлснээр 2004 онд Гамшгаас хамгаалах штаб, 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 48 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болж шинээр  зохион байгуулагдан  үйл ажиллагаа явуулж  байна

ТУС БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙСАН ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУД

    • 2004-2011 онд онцгой байдлын хурандаа А.Дугардорж
    • 2011-2012 онд онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр
    • 2012-2014.12 сар онцгой байдлын дэд хурандаа А.Алтансүх
    • 2014.02-2014.05 сар онцгой байдлын дэд хурандаа Б.Үнэнбаатар
    • 2014.05- 2016.12 сар онцгой байдлын хошууч Ц.Төрмандах
    • 2016.12-2019.05 сар хурандаа А.Батбаяр
    • 2019.05 дугаар сараас хурандаа А.Алтансүх ажиллаж байна.
  • ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 26 ДУГААР АНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

    Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 26 дугаар анги нь 1960 оны 03 дугаар сарын 09-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 60 тоот тогтоолоор Улсын онц чухал объект Мах консерв-Гурилын комбинатын Гал команд нэртэйгээр анх командын дарга 1, ээлжийн бага дарга 1, жолооч ахлагч 1, постын сэргийлэгч 8, постын гал сөнөөгч 8, нийт 23 хүний орон тоотой гал унтраах зориулалтын ГАЗ-51 машин 1-тэй Мах консерв-гурилын комбинатын галын аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг унтраах үүрэгтэйгээр байгуулагдсан түүхтэй.

    Тус анги нь үүсч байгуулагдсан өдрөөсөө эхлэн хуучин нэрээр Нийгмийг Аюулаас хамгаалах яамны Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын  харъяанд Галын Аюулаас Хамгаалах газар, Гал Түймэртэй тэмцэх газрын Мах консерв-Гурилын комбинатын гэрээт гал командаас 1993 онд нийслэлийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 26 дугаар анги нэртэйгээр тус тус бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдснаар гамшиг осол, гал түймрийн үед аврах үйл ажиллагааг явуулах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж гал унтраах орчин үеийн техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжээр бүрэн хангагдаж удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчний хувьд үлэмж өсөж бэхжсэн.